2017 оны 05 дугаар сарын 02-15-ны хооронд Толбо сумын УЗН анхан шатны хорооноос гишүүн элсүүлэх, татвар хураах, хандив цуглуулах, байгууллага тус бүр шинээр санаачлан 1 хүмүүнлэгийн сайн санааны ажил хийж тайлагнах аян зохион байгуулав. Энэ ажилд төрийн байгууллагууд идэвхтэй оролцож, үүний дотор ЗДТГ, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төвийн хамт олон бусад хувь хүмүүс шинээр гишүүнд элсэв. Үүнээс 3 хүн онцгой гишүүнд, 10-аад хүүхэд хүүхэд залуучуудын хөдөлгөөний гишүүнд 30 гаруй хүн энгийн гишүүнд элсэв. Сайн санааны ажлаар: Хүн эмнэлэг анхан шатны тусламж үзүүлэх талаар сумын төвд үзүүлбэр үзүүлэв, соёлын төвөөс үнэгүй үдэшдэг зохион байгуулав,хүүхдийн цэцэрлэг хөдөөнөөс ирсэн хүүхдүүдийг эцэг эхтэй нь хамт цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцуулж, хоолоор дайлав. ЗДТГ-аас гамшигийн бэлэн байдлын сургалт зохион байгуулан ажиллав. Мянган санааны ажилд 83 хүн оролцож, үүнээс сургуулийн 6 хүүхдийг хүүхэд залуучуудын хөдөлгөөнд элсүүлж, 5-р багийн нэн ядуу, ажилгүй 6 өрхөд хүнсний тусламж үзүүлэв.