Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

МЭДЭЭЛЭЛ


нийт 66

ИРГЭДТЭЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2024-02-14 25
2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 10:00 цагт УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ-ын дэд сайд С.Зулпыхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл нар Толбо сумын ард иргэдтэй уулзаж, УИХ-аас сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажил, шийдвэрүүдийн талаар дэлгэрэнгүй танилцуулж цаашид ямар ажил хийх тухай иргэдийн санал хүсэлтийг сонсож ажиллав. Энэ үеэр төрийн болон яамны шагналаар, мөн аймгийн шагналаар шагнагдсан зарим иргэдийн шагналыг гардуулан өгөв.

УЛСЫН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2024-02-11 22
2024.02.11-ний өдөр Модон луу жилийн сар шинийн босгон дээр Толбо сумын Толбонуур багийн малчин өрх Ханайн Октябрь, гэргий Алимханы Хыдыржан нар Улсын аварга малчин өрхөөр шалгарсан билээ.Уг шагналыг УИХ-ын гишүүн Т.Аубакир, ХНХ-ийн дэд сайд С.Зулпыхар, аймгийн ИТХ-ын дарга Ш.Хавыл, аймгийн Засаг даргын орлогч Х.Арман болон сумын удирдлагуудын хамт малчны өргөө гэрт гардуулан өглөө. Х.Октябрь, гэргийн хамт 30 гаруй жил мал маллаж, эцэг эхээс өвлөн авсан мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг нэмэгдүүлж, малаа оторт гарган бэлчээрийг зүй зохистой ашиглаж ирсэн ихээхэн туршлага хуримтлуулсан аймаг сумын хошой аварга малчин байгаад Улсын аварга малчин өрхөөр шалгарсан явдалд баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрөөс нь улам их амжилт хүсье. Толбо сумын ИТХ, ЗДТГ

XVII ХУРАЛДААН ХУРАЛДАВ

2024-01-26 28
Сумын ИТХ-ын XVII хуралдаан нь 2024 оны 01 дүээр сарын 26-ны өдөр 9:43 цагт 100 хувийн ирцтэй хуралдаж 11 асуудал хэлэлцэн батлав.1. Дэг батлах 2. ИТХ-ын даргын тайлан тавих 3. Төсөв батлах 4. Газар зохион байгуулалтын асуудал хэлэлцэх өмнөх оны төлөвлөгөөний биелэлт 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах 5. Сумын Хүүхдийн төлөө зөвлөл байгуулах 6. Хөрөнгө актлах /ЭМТөв, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв/ 7. Хог хаягдлын хураамж тогтоох 8. Засаг даргын тайлан сонсох асуудлуудыг товлосон боловч цаг үеийн асудал болох УИХ-ын сонгуулийн хэсэг байгуулах, сурталчилгааны самбарын байршлыг нэмж хэлэлцэх асуудалд оруулан шийдвэрлэсэн болно.
khural.mn

ЗӨВЛӨЛ ХУРАЛДАВ

2023-12-01 51
Толбо сумын ИТХ-ын 17 дугаар хуралдааныг 2023.12.08-ны өдөр 09 цагт хуралдуулахаар зөвлөл хуралдаж хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг батлав. 1. Хурлын дэг батлах 2. 2023 оны ИТХ-ын байгууллагын хийж гүйцэтгэсэн ажлын тайлан хэлэлцэх 3. Сумын 2023 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт хэлэлцэх, 2024 онд иргэдэд өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын зориулалт, байршил, хэмжээ, газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах а/Паккале ХХК, авто замын дагуу үйлчилгээ үзүүлэх/ 4. Хогны хураамж тогтоох тухай /өмнө баталсан тогтоолыг дахин хэлэлцэх/ 5. Сумын 2024 оны төсөв хэлэлцэн батлах Улсын бүртгэл киоск машин байршуулах-/засаглалын хүрээнд/ /Улсын хэмжээнд гамшигаас хамгаалах арга хэмжээний зардал/ /Хүүхдийн зуслан байгуулах хөрөнгө шийдэх, чуулганы төлөөлөгчийн зардал шийдэх/ 6. Хүүхдийн төлөө зөвлөл байгуулах тухай 7. Хөрөнгө актлах, 2 байгууллагын Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг 8. Сумын Засаг даргын 2020-2024 оны сум орон нутгийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны биелэлт хэлэлцэх 9.НЕО ИНТЕРНЕШНЛ ХХКомпаниас ирсэн хүсэлтийг авч хэлэлцэх 10.Амьжиргаа дэмжих Зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөн тогтоох тухай
khural.mn

АЙМГИЙН АВАРГА МАЛЧДЫН ШАГНАЛ ГАРДУУЛАВ

2023-05-15 114
2022 оны ажил хөдөлмөрөөр тэргүүлсэн аймгийн аварга малчдын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа болов
khural.mn

сумын 80 жил

2018-07-23 146

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1324
515 / 39%
419 / 32%
190 / 14%
200 / 15%