Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

ХЯНАЛТ ШАЛГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

2017-11-30


2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2017 оны ОНХСангийн хөрөнгөөр хийгдсэн ажлуудын явцын байдал, үр дүнгийн хэрэгжилтийн ажилтай танилцав. Үүнд ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу гүйцэтгэгч байгууллага хэдэн хүнийг ажлын байраар хангасан, НДШ-д хамааруулсан байдал, Иргэдийн сэтгэл ханамж ямар байгаа, Хуулийн хэрэгжилт хэр зэрэг хэрэгжиж байгаа талаар болон Хөрөнгө оруулалтын дагуу хийгдсэн эсэхэд Хяналтын хороо болон бусад холбогдох мэргэжлийн хүмүүстэй хамт төсөл хэрэгжиж байгаа газруудаар явж хяналт шалгалт хийлээ. Үүний үр дүнгээр  хийгдсэн ажлын чанар, хүртээмж, ашиглалтанд өгсөн байдлыг газар дээр нь үзэв. Зарим ажлын талаар Засаг дарга болон ИТХ-ын тэргүүлэгчдэд танилцуулав.