Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

2017 ОНЫ ОНХСАНГИЙН ТУХАЙ

2017-11-24


ОНХсангийн  хөрөнгөөр хийсэн ажилд хяналт,

шалгалт хийсэн тухай 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2017 онд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөр,  арга хэмжээний жагсаалтыг доорх хүснэгтэд үзүүлсэнээр баталсан билээ.

д/д

Хийгдэх ажлууд

Хуваарилагдах хөрөнгө

/сая төгрөгөөр/

1

Өвс тэжээлийн агуулах шинээр барих

9900,000

2

Сургуулийн дотуур байрны гал тогооны шувуун дээвэр ш инээр хийх

9510,000

3

Сургуулийн Достых клубт иж бүрэн хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэх

2500,000

4

Хүүхдийн цэцэрлэгт нэмэгдсэн 1 бүлэгт хатуу зөөлөн эд хогшил худалдан авах

4800,000

5

Хүүхдийн цэцэрлэгийн барилгын халаалтын засварын ажил

600,000

6

Эрүүл мэндийн төвийн барилгын сантехникийн ажлыг ш инээр хийх

2000,000

7

Соёлын төвд иж бүрэн хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэх

6500,000

8

Сумын вэб сайт хийлгэсэн зардал

1,300,000

9

Сургуулийн спорт заалны бөхийн дэвжээ, зодог шуудаг нийлүүлэх

5000,000

10

Толбонуурт заганы нөөц тогтоолгох

5000,000

11

Өвс тэжээл хадгалах нөөцийн чулуун хашаа барих

8831261

12

Гудамжны гэрэлтүүлгийн засвар

1000,000

13

Нөөцийн тэжээл/хивэг/ нийлүүлэх

9900,000

14

Баяр наадмын зардал

5000,000

 

Үүнээс  бүх ажил энэ жил хэрэгжсэн байна.

 

1.      Өвс тэжээлийн агуулах шинээр барих

 

Баталсан төлөвлөгөний дагуу хэд хэдэн ажлыг зохион байгуулж батлагдсан төсвийн дагуу хийж гүйцэтгэсэн байна. Үүнд: 5х10 м-ийн хэмжээтэй, шал нь цементтлэгдсэн, дээвэр нь ус тогтохгүй төмрөн хийцтэй чанарын өндөр түвшинд ашиглалтанд орсон байна.

 

2.    Сургуулийн дотуур байрны гал тогооны шувуун дээвэр ш инээр хийх

 

Хуучин гал тогооны дээвэрээс ус гоожиж ханыг нь хүртэл нураасан байсныг мөн төмрөөр хучиж дээвэрлэж засварын ажлыг сайн үнэлгээтэй Бармакс ХХК-ны Жахсылых, Олимдиад нартай гэрээ  хийж гүйцэтгэсэн байв.

Энэ ажилд нийт 9,510 сая төгрөг хуваарилагдсан, уг ажлын  зураг төслийг нь гаргаж  Бармакс ХХ-аар  хийлгэсэн байв. Гүйцэтгэл нь 100%-тай байна.

 

3.    Сургуулийн Достых клубт иж бүрэн хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэх

 

Энэ ажлыг Аяана ХХК-аас нийлүүлж иж бүрэн хөгжим, 2 микрофон, уртасгагч, 2 тавиурын хамт 100%-ийн санхүүжилтээр нийлүүлжээ.

 

          Энэхүү ажилд 2,500 сая төгрөг хуваарилагдсан ба сумын бүрэн дунд сургуулийн хүүхдүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хэвийн ажиллагааг хангахад чиглэгдсэн байгаа.

           Энэхүү төсөлт ажил маш их үр дүнтэй болж байгаа.

       

4.     Хүүхдийн цэцэрлэгт нэмэгдсэн 1 бүлэгт хатуу зөөлөн эд хогшил худалдан авах

4800,0 сая төгрөг хуваарилагдсан. “Таза Орта”   ХХК хийж гүйцэтгэсэн байна.

Төслийн хүрэнд нийт 25  цагаан хэрэглэл, дотоод тоглоом, ширээ сандал нийлүүлсэн сумын цэцэрлэгт хамраагдаагүй хүүхдүүд шинэ бүлэг шинээр нэмэгдэж эцэг эх багачууд сэтгэл хангалуун  байна.

 

5. Хүүхдийн цэцэрлэгийн барилгын халаалтын засварын ажил

     

 

6.    Эрүүл мэндийн төвийн барилгын сантехникийн ажлыг ш инээр хийх Хүүхдийн цэцэрлэгийн, Эрүүл мэндийн төвийн халаалтын засварын ажлыг сумын сантехник О.Тасболаттай гэрээ хийж бүрэн гүйцэтгэсэн болно. Нийт өртөг 2600,000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

 

7.     Соёлын төвд иж бүрэн хөгжим тоног төхөөрөмж нийлүүлэх

                Төсөвт өртөг нь 6,500 сая төгрөг. Төсөлт ажлыг  Аяана ХХК-ныхан хийж гүйцэтгэсэн байна. Гүйцэтгэл 100%, иргэдийн сэтгэл ханамж сайн үнэлгээтэй байна.

8. Сумын вэб сайт хийлгэсэн зардал

Энэ ажлыг Софтвермайнд ХХК хийсэн байна. Сумын вэб сайтыг ЗДТГ-аас хөтлөн ажиллуулж байна.

9. Сургуулийн спорт заалны бөхийн дэвжээ, зодог шуудаг нийлүүлэх

Энэ ажлын хүрээнд сургуулийн спорт зааланд 10 ширхэг хүүхдийн зодог шуудаг, 2ш матрос дэвжээг Сайрхайхан бэлчээр ашиглалтын холбоо ТББ-аас хийж хэрэгжүүлсэн байна. Санхүүжилтийг 100% авсан биелэлт нь 100%-тай байна.

10. Толбонуурт заганы нөөц тогтоолгох

Уламжлалт ав ХХк- аас энэ ажлыг хийж гүйцэтгэж  Толбонуурын загас агнуурын менежментийн төлөвлөгөөг хийж ИТХ-ын 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 34 тоот тогтоолоор батлуулсан байна.

11. Өвс тэжээл хадгалах нөөцийн чулуун хашаа барих

          Энэ ажлын гүйцэтгэл 100%-тай чанарын өндөр түвшинд Ахселеу ХХК хийж хүлээлгэн өгсөн байв. Энэ хашааны урт нь 70 м,  өргөн нь 45 м байна. Нийт 100 гаруй машин чулууг гаргаж хийсэн байна.

12. Гудамжны гэрэлтүүлгийн засвар

Хуучин гэрэлтүүлэг тавьсан боловч ламп нь шатсан байсан тэдний лампыг нь солиход 1000,000 төгрөгөөр засварын ажлыг сумын монтёр Б.Хасым хийж гүйцэтгэв.

13. Нөөцийн тэжээл/хивэг/ нийлүүлэх

Олон жил хөдөөгийн 5 багийн малчдын өргөдөл ирүүлсний дагуу энэхүү ажлыг гартаа авч энэ онд шийдвэрлэж байна.

9900,000 төгрөгөөр 1 чиргүүлтнэй камаз хивэг нийлүүлж авсан болно. Зудын үед хямд үнээр малчдад өгөхөөр төлөвлөж байна.

Хяналт, шалгалтын ажлыг ИТХ-ын тэргүүлэгчдийн  санаачилгаар Хуулийн хэрэгжилт, Хяналт  шалгалтын хороо,  явуулсан болно.