Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

80 ЖИЛИЙН ОЙ УГТСАН МЭНДЧИЛГЭЭ

2018-07-21

Эрхэм хүндэт наадамчид аа! Эрхэм хүндэт ноёд хатагтай нар аа! Та бүхэнд төрөлх нутаг болох Толбо сумын түүхт 80 жилийн ойн баярын халуун мэндийг хүргэе!
Сайн байцгаана уу эрхэм хүндэт наадамчид, хүндэт зочид төлөөлөгчид, нутаг нэгт ахан дүүс ээ! Түүхэнд Толбонуурын тулалдаанаар мөнхөрсөн төрөлх нутгийн хөгжил цэцэглэлт нь өнөөдрийг хүрсэн нь энэ Толбын хөрсөнд  өсөж торниж буй бүх толбочуудын бахархалтай хөдөлмөрийн үр дүн юмаа. Хамгийн түрүүнд ийм сайхан хөгжилд хүргэсэн өвөг дээдсийн үлдээж өгсөн нутгийг бидний ирээдүй болох үр хүүхдүүдэд хүлээлгэж өгөх нь  энд ажиллаж байгаа дунд үеийнхэн бидний үүрэг  мөн. Үүнээс өмнө  сумд болоод өнгөрсөн сумын 50,60,70 жилийн ойн баяр болон бусад овог аймгуудын наадам бүгд сайнаар болж өнгөрсөн билээ.  Энэ бүхэн сумын иргэдийн эв нэгдэл болон үе үеийн удирдлагуудын зөв зохион байгуулалт ажил хөдөлмөрийн үр дүн билээ. Одоо болох 80 жилийнхээ ойн баярыг нэр төртэй, зохион байгуулалттай сайн өнгөрүүлэх нь та биднээс шалтгаалах билээ. Тиймээс сум байгуулагдсаны 80, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяртай хамтран зүтгэцгээе!
                                                                  
                                                                                    ИТХ-ын дарга М.Наурызбай

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1342
521 / 39%
426 / 32%
194 / 14%
201 / 15%