Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

АХМАДЫН ӨДӨР ТЭМДЭГЛЭВ

2018-10-08

2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр сумын хэмжээнд ахмаын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэхэд 200-гаад ахмадуудыг хүлээн авч уулзав. Уг хүлээн авалтанд ИТХ-ын дарга М.Наурызбай, Засаг дарга Ш.Сабит,НХҮ-ний мэргэжилтэн С.Сураган, ахмадын холбооны тэргүүн Б.Сарсекбай нар болон бусад албаны хүмүүс оролцов. ахмадын нийгмийн асудлын хүрээнд шинээр гарсан хууль тогтоомжуудаас С.Сураган мэдээлэл хийв. ИТХ-ын дарга М.Наурызбай, Засаг дарга Ш.Сабит нар ахмадуудад баярын мэндчилгээ дэвшүүлж, аймаг, сумын хэмжээний шагналуудыг гардуллаа. Мөн ахмадуудын дунд бүжгийн, үндэсний үгийн утга олох уралдаан тэмцээн зохион байгуулж, ахмадууд идэвхтэй оролцов. Шалгарсан ахмадуудыг Мобикомын нэгжээр урамшуулав. Мөн ахмадуудад цайллага зохион байгуулж, гарын бэлэг өгөв. Эдгээр арга хэмжээг зохион байгууллахад байгууллага бүрээс хөрөнгө, санхүүгийн дэмжлэг үзүүлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 5565
4114 / 74%
909 / 16%
263 / 5%
279 / 5%