Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

ХҮН ЭМНЭЛЭГ БАЙГУУЛАГДСАНЫ ТҮҮХТ 80 ЖИЛИЙН ОЙ ТЭМДЭГЛЭВ

2019-09-08

2019  оны 09- сарын 06-07-ны өдрүүдэд Толбо сумын эрүүл мэндийн төв /Хүн эмнэлгийн/  байгуулагдсаны  түүхт 80 жилийн ойг сумын хэмжээнд өргөн дэлгэр тэмдэглэж,  аймгийн ИТХ-ын төлөөлөгч бөгөөд аймгийн Засаг даргын орлогч дарга Ш.Хавал, мөн сумаас сонгогдсон төлөөлөгч Х.Хайрат нар болон Эрүүл мэндийн газрын дарга Айгүл, НД-ын газрын дарга Т.Өсөрхан нар баярын нээлтийн ажиллагаанд оролцож мэндчилгээ дэвшүүлэн үг хэлэв. 2019 онд тус эрүүл мэндийн төвд 20 сая төгрөгөөр бүх цонхыг солих болон гал тогооны их засварт аймгийн, оношлогооны аппарат 5,0 сая төгрөгөөр сумын ОНХСангийн хөрөнгөөр шийдвэрдэж өгсөн байв. Аймгаас мөнгөн шагнал, ЭМГазраас хөргөгч, утлагын аппарат, 1985 оны 10 дугаар анги төгсөгчдөөс 15 ш сандал гал тогоонд хандивлан тавьж өгөв. Мөн олон жил сувилагчаар ажилласан асан ЭМЯ-ны тэргүүний ажилтан С.Гүлнарын нэрэмжит хүүхдийн тасаг шинээр нээж, тумбочик, дээр, хөнжил, ширээ, ус халаагч болон хааныг овойгоор тохижуулж С.Гүлнар агсны гэр бүл, үр хүүхдээс нь хүлээлгэн өглөө. ЭМТөв нь ойн баярын арга хэмжээний үед их нас, дааганы уралдаан, бөхийн барилдаан зохион байгуулж шагналыг ажиллагсад өөрсдөө дааж, ард олны дэмжлэгээр цуглуулсан хандивын хөрөнгөөр түүхэн ном хэвлэн гаргав. Гадна талын хашааны будаг, тохижилтыг өөрсдөө хийж  гүйцэтгэв. Мөн сумын иргэд, гаднаас ирсэн зочдыг хүлээн авч гарын бэлэг дурсгалын зүйлээр хүндэтгэл үзүүлэв. Ойн баяраар ЭМЯамнаас тэргүүний ажилтнаар 2, жуух бичгээр 2, Улаан загалмайн 80 жил хүндэт медалиар 4, аймгийн тэргүүний ажилтан 4, хүндэт тэмдэгээр 2 хүн тус тус шагнагдлаа.ЭМТөвийн хамт олонд  сумын  ИТХ, ЗДТГ-аас өргөмжлөл дурсгаж,  мөнгөн шагнал олгов. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1351
527 / 39%
427 / 32%
194 / 14%
203 / 15%