Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ


нийт 2

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ХҮРЭЭЛЭН БАЙГАА ОРЧНЫ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ

2025-04-25 22
Сумын ГХУСАЗСЗөвлөлөөс Толбо сумын Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд 2025.04.25-ны өдөр үе тэнгийн дээрэлхэлт, хүүхэд хамгаалал, хүрээлэн байгаа орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар байгаль хамгаалагч, хүүхэд гэр бүлийн хөгжил хариуцсан мэргэжилтнүүдийн хамт зөвлөгөө өгч ажиллав.

ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2023-11-28 215
Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны нээлтийн үйл ажиллагааг 2023.11.24-ний өдөр Монгол Улсын Засгийн газар, Жендерийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж,ХҮНДЛЭЛ ХАМГИЙН ТОД ГЭРЭЛ" уриан дор аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлсэн. Жендерт суурилсан 16 хоногийн аян нь жил бүр 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд тохиодог. Жендерт суурилсан хүчирхийллийн эсрэг аянд Баян-Өлгий аймаг нэгдэж, улмаар байгууллага хамт олон, сургуулийн хэмжээнд аяныг зохион байгуулсан юм. Мөн Толбо сумд 2023.11.28-ны өдөр 10:00 цагт энэ аяныг сумын удирдлагууд, байгууллагын дарга нар, нийгмийн ажилтан нарт иргэний танхимд зохион байгуулж, оролцогчид цагаан тууз зүүж аянд нэгдэв. Энэ хүрээнд ахлах ангийн хөвгүүдэд Хүний эрхийн тухай сургалт зохион байгуулав.Сурагчид идэвхтэй оролцов. Энэ сургалтыг зохион байгуулахад аймагт болсон Жендерийн эрх тэгш байдал болон охид эмэгтэйчүүдийг чадавхжуулах сургалтанд сумаа төлөөлж оролцсон ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш, 1,5-р багийн иргэд Х.Хулынбек, Т.Айболат нар чиглүүлэн ажиллав. Арулар холбоо, аймгаас ирсэн сургагч багш нартаа сумын Засаг даргын зүгээс талархал илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6086
4605 / 76%
922 / 15%
273 / 4%
286 / 5%