Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУД БАЯНХОНГОР ӨВӨРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЛАА.

2017-05-03

Баян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан аймгийн Засаг дарга А.Гылымхан тэргүүтэй ажлын хэсэг 2017 оны 04 дүгээр сарын 28,29,30-ны өдрүүдэд Баянхонгор Өвөрхангай аймгуудад ажиллалаа.

Тус ажлын хэсэг 

Нэгдүгээрт: Баянхонгор аймгийн 

• Цагаан цахир алтны бичил уурхай, 

• Шаргалжуут рашаан сувилал 

• Модон эдлэлийн үйлдвэр

• “Жигүүрбогд” хүнсний үйлдвэр

• Хувийн МСҮТ-ийн үйл ажиллагаатай танилцав.

Хоёрдугаарт Өвөрхангай аймгийн 

• “Ноосирээдүй” ХХК 

• Махны үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай болон хот төлөвлөлтийн талаар тус тус танилцаж цаашид хамтран ажиллах аймагтаа нэвтрүүлэх туршлага судлав.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан, аймгийн ЗДТГ-ын ТЗУХ-ийн дарга Д.Ербол, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын тэргүүлэгч Сансар сувилалын дарга Д.Сара, аймгийн ИТХ-ын төлөөлөгч хурлын тэргүүлэгч Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, Алтанцөгц сумын ИТХ-ын дарга Самат, Дэлүүн сумын Засаг дарга А.Ахылбек, Бугат сумын Засаг дарга Х.Гайв, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаныш, Баяннуур сумын Засаг дарга Берик нар болон аймгийн ИТХ-ын ажлын албаны хүмүүс байсан юм.

Баянхонгор аймаг:

• Цагаан цахир алтны бичил уурхай, 

2009 онд байгуулагдсан 2013 оноос эхэлж албан ёсны тусгай зөвшөөрөл эзэмшиж хуулийн хүрээнд бичил уурхайн үйл ажиллагаагаа явуулж байгаа. 30-н нөхөрлөл 310 гишүүд ажиллаж байгаа юм.

• Шаргалжуут рашаан сувилал 

Дэлхийн 13-н гайхамшигийн нэг Шаргалжуут рашаан сувилал. Энэ нь байгалийн өвөрмөц онцлогтой бөгөөд жилийн дөрвөн улиралд 92 градусын температуртай халуун ус газрын доороос ундардаг юм байна. Баян-Өлгий аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хурлын тэргүүлэгч, Сансар сувилалын дарга Д.Сара Тус рашаан сувилалын удирдлагад хүсэлт тавьж уламжилсаны үндсэн дээр Баян-Өлгий аймгаас ахмадуудыг хөнгөлөлттэй үнээр хамруулж эмчилгээ сувилгаа хийлгүүлэхээр тохиролцлоо.

• Модон эдлэлийн үйлдвэр

2006 онд байгуулагдсан сүүлийн үеийн загварын тоног төхөөрөмжөөр хангагдсан орчин үеийн загварын гал тогоо гэр ахуйн тавилга үйлдвэрлэдэгээрээ онцлогтой. 11 ажилтантай

• “Жигүүрбогд” хүнсний үйлдвэрүүдтэй

Тус үйлдвэр нь Чанцаргана, цэвэр ус үйлдвэрлэж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж байгаа.

• Хувийн Мэргэжил Сургалт Үйлдвэрийн Төв.

2005 онд байгуулагдсан хувийн өмчит, 5000 гаруй оюутан төгсгөсөн, сургалтын төлбөр авдаггүй , хүнсний, газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр боловсон хүчин бэлтгэн гаргадаг. Тус төв нь 4000кв.м талбайд бүх төрлийн жимс жимсгэнэ тариалдаг бөгөөд япон технологиоор сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалт хийдэг.

Өвөрхангай аймаг:

• “Ноосирээдүй” ХХК 

Чингис бондын санхүүжилтээр байгуулагдсан, хувийн өмчит, 180 хүн ажилладаг, жилд 3000-5000тн ноос боловсруулах хүчин чадалтай сүүлийн үеийн техник технологиоор хангагдсан. Боловсруулсан бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлж байгаа.

• Махны үйлдвэр

7 тербум 200 сая төгрөгөөр байгуулагдсан, өдөрт 1000 бог мал, 200 бод мал нядлах хүчин чадалтай, махыг гулуузаар гаргаж нийлүүлдэг.

2017.05.01

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%