Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Фото мэдээ


нийт 131

ТОЛБО СУМ НАУРЫЗ-2026 БАЯРЫГ ӨРГӨН ХҮРЭЭНД ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2026-03-22 53
Толбо сумын "Наурыз-2026" арга хэмжээг 1991 онд төрсөн төрөлх сумын уугуул залуучууд өөрсдийн хандивын 50.0 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр үндэсний өв соёлоо дээдлэн уламжлах, хойш үедээ үлгэрлэн үлдээх зорилгоор өндөр түвшинд зохион явуулав. Үүнд:Бүргэдээр ан хийх үзүүлбэр, Ұлттық күрес, Теңге ілу, көкпар тарту, қыз қуар, киіз үй сыналту, айтыс, өгіз көтеру, парад, аст зэргийн тэмцээнийг өргөн хүрээнд зохион байгуулж, ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн явдалд сумын иргэдийн талархал хүлээж, дараа жилийн Наурыз баярыг зохион байгуулах 1994 оны залуучуудад итгэл хүлээлгэн шилжин явах цомыг хүлээлгэн өглөө. 1991 оны залуучуудад сумын удирдлагын зүгээс Талархалын бичиг гардуулж, тэдний гэр бүлд нь элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ. 2026.03.19-22 Толбо сумын ИТХ, ЗДТГ

СУМЫН ИТХ-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО СУРГУУЛИЙН ЭЦЭГ ЭХИЙН ЗӨВЛӨЛИЙН ХАМТ 2024-2025 ОНД ОНХСАНГИЙН ХӨРӨНГӨӨР ХЭРЭГЖСЭН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРТ ХЯНАЛТ ТАВИВ

2026-03-18 66
2026 оны 03 дугааор сарын 18-ны өдөр Толбо сумын ЕБС-ийн 2 дотуур байр, гал тогооны ариун цэвэр, хоолны илчлэг чанар, хадгалалт хамгаалалт, хичээлийн байр, биеийн тамирын заал, анги танхим, захирлын контор, багшийн хөгжлийн кабинет зэрэгт хийгдсэн хөрөнгө оруулалтын ажил төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, явц байдалтай танилцаж, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр арга хэмжээний хүрээнд багш ажилчдын санал солилцов.
khural.mn

УДАМ ДАМЖСАН УЛСЫН АВАРГА

2026-02-19 93
Толбо сумын уугуул, Ардын Их Хурлын депудат, Улсын хошой аварга малчин асан ТДүсенбайн Мурат нь тус сумын 2-р багийн малчин, аймгийн хошой аварга малчин, уяач 2025 оны ажил үйлсээрээ улст шалгарч Улсын аварга малчны цол, болзолыг хангаж 2026 оны 1-р сарын 27 ны өдрийн ХХААХҮ-н сайдын шийдвэрийн хүрээнд гарсан ажлын хэсэг болох УИХ-ын гишүүд, сайд, Аймаг сумын удирдлагуудын хамтаар түүний хотонд Шагналаа гардаж авлаа.
khural.mn

СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2026-02-18 105
СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярын босгон дээр 2025 оны ажлын амжилтаараа тэргүүлсэн малчин өрх, уяач, төрийн албан хаагч, сурагчид болон бусад салбарын шилдгүүдийг алдаршуулах, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Толбо сумын Т.Дүсенбийн нэрэмжит Соёлын төв-д зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр сумын удирдлагууд 2025 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдгүүдэд шагналыг гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн алдаршууллаа. Шагнал хүртсэн нийт малчид, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид, сурагчид болон иргэддээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, сурлага, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхэндээ XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.
khural.mn

2025 ОНЫ СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО

2026-02-18 63
СУМЫН АВАРГУУД ТОДОРЛОО XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн Сар шинийн баярын босгон дээр 2025 оны ажлын амжилтаараа тэргүүлсэн малчин өрх, уяач, төрийн албан хаагч, сурагчид болон бусад салбарын шилдгүүдийг алдаршуулах, шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Толбо сумын Т.Дүсенбийн нэрэмжит Соёлын төв-д зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр сумын удирдлагууд 2025 онд ажил үйлсээрээ манлайлсан шилдгүүдэд шагналыг гардуулж, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэн алдаршууллаа. Шагнал хүртсэн нийт малчид, хөдөлмөрчид, төрийн албан хаагчид, сурагчид болон иргэддээ чин сэтгэлийн баяр хүргэж, цаашдын ажил хөдөлмөр, сурлага, бүтээлч үйлсэд нь өндөр амжилт хүсье. Та бүхэндээ XVII жарны “СҮРЭЭР ДАРАГЧ” хэмээх Гал морин жилийн сар шинэдээ сайхан шинэлэхийг хүсэн ерөөе.

ТОЛБО СУМААС ДЭЛХИЙН АВАРГА ТӨРЛӨӨ

2025-12-23 122
Баян-Өлгий аймгийн Толбо сумын харьяат, Өнерханы Ахжархын Дэлхийн аварга шалгаруулах Кураш бөхийн тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Дэлхийн тавцанд төрөлх сум орон нутаг, улс, аймгийн нэрийг цуурайтуулж, спорт сонирхогч олноо баярлууллаа. Энэ төрлөөр Аймгийн 5 удаагийн аварга, Бүсийн 3 удаагийн аварга, Улсын аваргын 2 удаагийн аварга хэмээх бахархам амжилтуудын эзэн бөгөөд энэхүү дэлхийн медаль нь түүний хөдөлмөр, хичээл зүтгэлийн бодит үр дүн байлаа. Дээрхи амжилтаар Ө.Ахжархын нь спортын мастер, спортын дэд мастерийн цолын болзолыг хангасан болно. Дэлхийн аварга Ө.Ахжархыныг төрөлх нутагтаа амжилт дүүрэн хүрэлцэн ирэхэд сумын удирдлагууд, төрөл төрөгсөд замаас тосож, хүндэтгэл үзүүлэн мөнгөн шагнал, гарын бэлгээ гардуулсан болно. Ирээдүйн их амжилтын эхлэл болсон энэхүү түүхэн ялалтад чин сэтгэлийн халуун баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрөөс нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе!

ХУРАЛДААН БОЛОВ

2025-12-22 135
2025.12.22-ны өдөр Толбо сумын ИТХ-ын ээлжит VII хуралдаан 100 хувийн ирцтэй хуралдаж нийт 7 төрлийн асуудал хэлэлцэн батлав. Үүнд: ИТХ-ын даргын 2025 онд хийсэн ажлын тайлан, ИТХ-аас батлагдсан зарим тогтоолуудыг хүчингүй болгох, ИТХ-ын 2025-2028 он хүртэлх хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөө батлах, Ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлах, сумын Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах, Сумын 2026 оны төсөв батлах, Толбо нуурын эрэг дээр үйл ажиллагаа явуулахад баримтлах журам батлах гэсэн асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Уг хуралдаанд нийт урилгаар 15 төрийн албан хаагч урилгаар оролцов. Дэлхийн байгаль хамгаалах сангийн сургалт хариуцсан мэргэжилтэн Галбадрахт 10 хоногийн өмнө сургалт авья гэж хүсэлт тавьсан, ИТХ-ын даргын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэснээр Хурлын төлөөлөгчдэд хуралдаан эхлэхээс өмнө сургагч багш Бадамсүрэнгээс "Байгалийн нөөц ашигласны төлбөрийг яаж зарцуулах бэ" гэсэн сэдвийн хүрээнд мэдээлэл өгсөн болно. Шинээр сонгогдсон төлөөлөгчдийн хуулийн мэдлэгийг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулсан явдалд ДБХСангийн мэргэжилтэн багш нарт сумын ИТХ-ын дарга А.Базархан, Засаг дарга Б.Жанарбек нараас талархал илэрхийлэв.

МЭДЭЭ

2025-12-21 135
Толбо сумын Бүргэдийн баяр 2025.12.21-ний өдөр Саят төве хэмээх газарт зохион байгуулагдав. Энэ арга хэмжээний онцлог нь зөвхөн сумын уугуул иргэдийн дунд явагдаж, мартагдаж буй үндэсний уламжлалт соёлын өвийг өндөр түвшинд зохион байгуулж, ирээдүйн хүүхэд залуучуудад өвлүүлэн үлдээх цаашид улам сайн хөгжүүлэх

УЛСЫГ ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИВЭЭЛ ДОР СУМЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАВ

2025-11-26 87
Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны ойг тохиолдуулан УИХ-ын даргын ивээл дор жил бүр зохион байгуулагддаг "Шатар сонирхогчдын сумын аварга шалгаруулах шатрын тэмцээн" 11 дүгээр сарын 25-ны өдөр амжиллтай зохион байгуулагдсан. Тус тэмцээнд эрэгтэй 8, эмэгтэй 5 нийт 13 шатарчин оюун ухаанаа уралдуулан өрсөлдсөн. Үүнд: Эрэгтэй төрөлд: 1-р байр М.Хурмангаз 2-р байр Б.Солдатхан 3-р байр Н.Сайран Эмэгтэй төрөл: 1-р байр З.Ерсингүл 2-р байр С.Хамкеш 3-р байр С.Харшига нар тус тус байр эзэлж, эрэгтэй төрөлд М.Хурмангаз, Б.Солдатхан, эмэгтэй төрөлд З.Ерсингүл нар 12 дугаар сард зохион байгуулагдах "шатар сонирхогчдын Аймгийн аварга шалгаруулах тэмцээн"-д сум орон нутгаа төлөөлөн оролцох эрхийн бичгээр шагнагдлаа. Нийт оролцсон шатарчдадаа спортын өндөр амжилт хүсье. ИТХ-ын ажлын алба
khural.mn

АЛБАН ХААГЧ, АЖИЛТНЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

2025-09-29 96
Засгийн газрын 2023 оны 25 тогтоолоор шинэчлэн батлагдсан

ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГА НЭЭЛТЭЭ ХИЙВ

2025-09-19 58
Толбо сумын төвд "Алтан удам" хэмээх исламын шашны сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа эрхлэх 3 давхар шинэ барилга ашиглалтанд орлоо. Энэ барилгын ажлыг Турк улсын иргэн болон сумын ард иргэдийн хандив тусламжийн хүрээнд 2023 оноос эхлэн 3 жилийн хугацаанд дуусгалаа. Энэ барилгын нээлтийн үйл ажиллагаанд сумын удирдлагууд оролцож үг хэлэв

ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

2025-09-10 58
2025.09.10-ны өдөр ИТХ, ЗДТГ-ын албан хаагчид хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөв

НАМРЫН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙВ

2025-09-05 58
Толбо сумын хэмжээнд төрийн үйл ажиллагаа эрхэлдэг 7 байгууллага орчны цэвэрлэгээ хийв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11114
8629 / 78%
1115 / 10%
387 / 3%
983 / 9%