Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ

2017-08-04

ИТХ-ын төлөөлөгчид болон БИНХ-ын дарга нарт: Монгол улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэх сургалт болон хэлэлцүүлэг манай сумд бүсчлэн зохион байгуулагдахаар болсон юм. Улсын Их Хурлын 2017 оны 39 дүгээр тогтоолоор Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн  төслийн  улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулахыг бүх шатны Иргэдийн Төлөөлөгчдийн хурал болон Засаг даргад чиглэл болгосон юм.

Үүнтэй холбогдуулан  тухайн тойрогоос сонгогдсон Улсын Их Хурлын  гишүүд  уг хэлэлцүүлэгт хүрэлцэн ирж оролцох болсон ба бусад холбогдох хүмүүс сургалтыг явуулах болсон тул 2017 оны 8-р сарын 10-ны өдөр 8:00 цагт сумын төвд бэлэн байхыг мэдэгдье. 

Сургалтыг  8:30-12:00 цагт, хэлэлцүүлгийг 13:00-15:00 цагийн хооронд зохион байгуулна.  Та бүхэн иргэдийг төлөөлөн сонгогдсныхаа хувьд хэлэлцүүлэгт тогтоосон хугацаанд хүрэлцэн ирж,  идэвхтэй оролцоно уу!

                                                                           ИТХ-ын ажлын алба

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%