Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

ЭРДМИЙН БАЯРЫН НЭЭЛТ БОЛЛОО

2017-09-02

2017 оны 9-р сарын 01-ний өдөр Толбо сумын бүрэн дунд сургуулийн үүдэнд Эрдмийн баярын үйл ажиллагааны нээлт боллоо. Уг нээлтийн үйл ажиллагааг ИТХ-ын дарга М.Наурызбай, Засаг дарга Ш.Сабит нар нээж, өнгөрсөн хичээлийн жилд сургуульд 200 сая гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, багш, сурагчид, ажилчин албан хаагчдын тав тухтай ажиллах, сурч боловсрох орчин бүрдснийг цохон тэмдэглэв. Орлогч дарга М.Еркинбек, сургуулийн захирал Б.Даулет бусад удирдлагуудаас гадна бүх багш, ажилчид, ахмад багш нар, эцэг эхчүүд, шинээр 1 дүгээр ангид элсэн орж байгаа сурагчид оролцлоо. Нээлтийн үеэр захирал Б.Даулет өнгөрсөн хичээлийн жилд гаргасан багш, сурагчдын амжилтыг дурьдав. Үүнд:Нийгмийн багш Т.Алпирах аймагтаа тэргүүлсэн бол, мэдээлэл зүйн багш К.Алма 3-р байранд орж, аймаг сумын шагнал хүртсэн байна. Сумаас олгосон шагналыг Засаг дарга Ш.Сабит гардуулж өглөө. 2017 оны 6 сард 53 хүүхэд 12-р анги төгссөн бол, Шинээр 1-р ангид 127 хүүхэд элсэхээр байна. Хөрөнгө оруулалтаар шинээр орчин үеийн тоноглолтой ариун цэврийн өрөө, 2 давхарт 100,0 сая төгрөгийн өргөтгөлөөр гаднах засвар болон дээврийг зассан мөн с

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%