Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ТҮҮХЭН 50 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭВ

2017-10-02

2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сумын ууган байгууллагуудын нэг болох  Хүүхдийн цэцэрлэгийн үүсэн байгуулагдсаны түүхэн 50 жилийн ойг анх удаа тэмдэглэхээр сумын ИТХ-ын тогтоол гарч ажлын хэсэг байгуулснаар сумын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэв. Энэхүү  арга хэмжээний нээлтийг  ИТХ-ын дарга М.Наурызбай нээж,  Засаг дарга  Ш.Сабит, ажлын хэсгийн ахлагч бөгөөд Засаг даргын орлогч дарга М.Еркинбек нар оролцон баярын мэндчилгээ дэвшүүлэв. Баярын үйл ажиллагааны арга хэмжээнд Монгол Улсын төрийн дуулал эгшиглүүлснээр эхлүүлэв. Мөн 50 жилийн түүхэн ном хэвлүүлэн гаргаж, шинээр эмблем батлуулан, Хүүхдийн цэцэрлэгийн дуулал гаргасан ба байгууллагынхаа эргэн тойроны тохижилт, тоглоомын талбайг шинээр элстэй болгох г.м олон ажлыг ард иргэдийн хандив тусламжаар хийсэн байв. Ойн баярын үеэр дааганы уралдаан, хүүхдийн бөхийн тэмцээн зохион байгуулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%