Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

2018-НАУРЫЗЫН БАЯРЫГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭВ

2018-03-24

2018 оны 3 дугаар сарын 20-22-ны өдрүүдэд Толбо сумын хэмжээнд Наурызын баярыг нэр төртэй тэмдэглэн өнгөрүүлэв. Уламжлал болгон тэмдэглээд 5 дахь жилдээ он оны залуус ивээн тэтгэж тэмдэглэн өнгөрүүлдэг сайхан санаачлагаар 2018 оны Наурызын баярыг  1986 онд төрсөн залуучуудын зохион байгуулалтаар тэмдэглэн өнгөрүүлэв. Үүнд:20-ны өдөр - Морины уралдаан, үндэсний бөхийн барилдаан
21-ний өдөр Гудамжны хүмүүсээс бүрдсэн үндэсний соёл уламжлалт зан заншлыг илэрхийлсэн парад, багийн иргэдийн дунд олс таталт, байгууллагын хооронд "Аст" тэмцээн 
22-ны өдөр Баярын нээлтийн ажиллагаа, Зохион байгуулагчдын урлагийн тоглолт, дараагийн ивээн тэтгэгчид цом гардуулах ёслолын үйл ажиллаганууд болов. Үйл ажиллагаанд 1-р гудамж /Хурлын даргаар ахлуулсан/1-р байр Ш.Сабит, М.Сабит, Б.Даулетээр ахлуулсан Береке гудамж 2-р байр, Елемесээр ахалсан 2-р гудамж 3-р байр эзэлж өргөмжлөл, медаль мөнгөн шагналаар шагнагдлаа. Аст тэмцээнээс Хүн эмнэлгийн бүлэг 1-р байр, ЗДТГ-ын бүлэг 2-р байр, Хүүхдийн цэцэрлэг 3-р байранд шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртлээ.
Нээлтийн үеэр Соёлч өрх, иргэн, байгууллагад шагнал гардуулав. Мөн аймгийн ИТХ-ын өргөмжлөлийг 1-р БИНХ-ын дарга С.Жанатбек, 5-р БИНХ-ын дарга Т.Айболат нар хүртэж, Сочлын төвийн хамт олон Соёлч байгууллагаар шалгарлаа. Мөн Засаг даргын гарын бэлэг, аймгийн Хүндэт иргэнээр багш У.Еркежан, өндөр настан Ж.Баршагүл нар шагнагдаж энгэрээ мялаалаа. 
Энэ жилийн Наурызын баяраар Төрийн шагналыг дараахь иргэд хүртлээ. Үүнд:
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
Өндөр настан -Т.Тогтархан, Б.Шайза, Б.Лейхан нар
Алтан гадас одонгоор:
Өндөр настан- Х.Аманкелди, Н.Ораз, Т.Хапура, Б.Табет, А.Жалтай, Гүлрайхан, Б.Алимхан, Х.Саулеш
Хөдөлмөрийн Хүндэт медалиар:
бизнесмен С.Байылхан нар шагнагдлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%