Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

СУМЫН 80 ЖИЛИЙН ОЙН БЭЛТГЭЛ АЖЛЫН ЯВЦ

2018-07-18

Баярын комисс 2 жилийн өмнө байгуулагдаж, ажлаа төлөвлөж тус тусдаа хэд хэдэн ажлын хэсэг хариуцан ажилласны үр дүнд олон төрлийн ажлуудыг хийж гүйцэтгэв. Толбо сум байгуулагдсаны 80 жилийн ойн хүрээнд сумын хэмжээнд бүтээн байгуулалтын олон ажлуудыг санаачлан хийж,  анх удаа ЗДТГ-ын барилгыг дээвэртэй болгож, хүүхдийн цэцэрлэгийн, медресегийн барилгуудыг их засварт оруулж дээврийг нь шинэчлэв. Мөн түүхэн дурсгалт Хасбаатар Байкалов нарын болон хэлмэгдэгсдийн хөшөөг дахин засварлаж, сумын урьд гудамжийг бүрэн гэрэлтүүлэгтэй болгов. Санбастау рашааны эхийг хашиж хамгаалав, Мешитийн дотор талыг засварлахад сумын уугууул иргэдийн сайн үйлс тус дэм болов. Урьд оноос Стадионыг худагтай болгож гадна, дотор талыг засварт оруулж зүлэгжүүлэв. Үүнээс гадна сум орох 4,5 км хар замын 2 талын хөвөөнд шороо асгаж замыг өргөтгөхөд аймгийн Жол ХХК-ны хамт олон хариуцан ажиллав. Одоо ЗДТГ-ын конторын бүх хаалгыг сольж дотрыг нь засварлаж байна. Мөн Соёлын төвийн засвар, сургуулийн өмнөх хөдөлмөрийн баатар Ж.Серикбайн хөшөөний засвар бүрэн хийгдэж дууслаа. Ингээд анхны баярын үйл ажиллагааг 2018 оны 7 дугаар сарын 16-нд сумын төвийн Хөх толгой багийн иргэдийн хүлээн авалтаар эхлүүлж байна. 19-нд бусад 5 багийн хөгшин буурлуудын хүлээн авалтаар үргэлжилнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1347
525 / 39%
427 / 32%
194 / 14%
201 / 15%