2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 10:00 цагт сумын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн төлөвлөгөөний дагуу уг бүрэлдэхүүнээс Иргэний танхимд Толбо сумын 6 багийн малчдын бүлгийн төлөөлөлтэй "Мал-мах арга хэмжээ"-ний хүрээнд малын хулгайн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, алдуул малын судалгаа гаргах, аливаа гэмт хэрэг зөрчлийг мэдээлж байх, ард иргэдэд сурталчлах, таниулах талаар мэдээлэл өгөв. Энэ ажлыг идэвхжүүлж сайн ажилласан малчдын бүлэг болон иргэнд урамшуулал олгох, төрөл бүрийн шагналд тодорхойлох, малыг малчин бүр өдрийн хариулга шөний манаатай байлгаж, сонор сэрэмжтэй байх тухай хөдөө багийн малчин иргэдэд мэдээлэл хүргэхийг зөвлөв. Мөн хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл, залилангийн гэмт хэрэгт холбогдож болзошгүй бага насны хүүхдийг байнга хараа хяналттай байлгахыг анхааруулж хэлэв. Мөн цаг агаарын тааламжгүй нөхцөл байдалд хүүхдээ малд явуулахгүй байх, гэртээ асран хамгаалагчгүй орхихгүй байхыг сануулав. Идэвхтэй оролцож, хамтран ажилласан 6 багийн малчдын бүлгийн төлөөллүүдэд цаашдын ажлаас амжилт хүсье.
