Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

5 ДУГААР БАГИЙН ИРГЭДИЙН НИЙТИЙН ХУРАЛ ХУРАЛДЛАА

2017-03-18


Өнөөдөр Толбо сумын төвийн БИНХ 14:20 цагт Соёлын төвд болов. Хуралдааныг 5 дугаар БИНХ-ын дарга Т.Айболат удирдан явуулж, сумын Засаг дарга Ш.Сабит, орлогч дарга М.Еркинбек, ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш нар оролцож, сумын хэмжээнд хийгдэж байгаа ажлын талаар товч танилцуулан, иргэдийн сонирхсон зарим асуултанд хариулт өгөв. Хуралдаанаар дараахь асуудлыг хэлэлцэв. Үүнд:
1. БИНХ-ын хуралдааны дэг батлах
2. БИНХ-ын тэргүүлэгчдийн тоог тоогтоож, бүрэлдэхүүнийг батлах тухай
3. 5 дугаар багийн Засаг даргын 2017-2020 онд хийж хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай
4. Багийн малын эмчийн 2016 онд хийсэн ажлын тайланг сонсох, үнэлэлт дүгнэлт өгөх
5. Нийтийн цэвэрлэгээний тухай
6. Багийн хөгжлийн сан байгуулах тухай
7. ОНХСангийн хөрөнгөөр авсан машин, техникийн ажлын тарифын тухай иргэдээс санал болгосны талаар тус тус авч хэлэлцэв. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%