Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

НАУРЫЗЫН БАЯР ТЭМДЭГЛЭВ

2017-03-24

       Наурызын баяр ёслолын нээлтийг ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш хийж , Засаг дарга Ш.Сабит, Засаг даргын ордлогч дарга М.Еркинбек нар иргэд хөдөлмөрчдэд баярын мэндчилгээ хүргэж, яам, агентлаг, газар, хувийн хэвшил, аймгийн ИТХ, Засаг дарга, ахмадын хорооноос ирсэн шагналуудыг гардууллаа. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 21-22-ны өдрүүдэд Толбо сумын 1979 оны залуучууд энэ жилийн Наурызын баярыг өөрсдийн хөрөнгөөр хувь нийлүүлж 7,5 сая төгрөгийн хандиваар зохион байгуулав. Үүнд:
1. Сумын нийт ахмад буурлуудад хүндэтгэл үзүүлж, "Наурыз көже"-гээр дайлж, гарын бэлэг гардуулав.
2. Баг бүрээс эсгий гэрний үндэсний тоноглолт, эртний тавилга, бусад гоёл чимэглэл заслаар уралдаант үзэсгэлэн зарлаж, Эхний 3 байрны шалгаруулалтанд мөнгөн шагналаар шагнав. Энэ үзэсгэлэнгээс 1-р байрт 5-р баг, 2-р байрт 1-р баг, 3-р байрт 6-р баг тус тус шалгарсан байна.
3. Наурызын баярыг сурталчилсан парадыг баг, төрийн байгууллагуудын хооронд зохион явуулахад:1-р байр бүрэн дунд сургууль, 2-р байранд 2-р баг, "-р байранд ЗДТГ тус тус шалгарлаа.
4. Байгууллагуудын хооронд аст тэмцээн зохион байгуулахад 1-р байранд Соёлын төв, 2-р байранд Бүрэн дунд сургууль, 3-р байранд ЗДТГ тус тус шалгарсан болно.
5. Морины уралдааныг 22-нд товлосон боловч цас их орсны улмаас 25-нд уралдуулахаар хойшлуулав.
6.1979 оны төгсөгчдийн баярын концерт тоглож, зоон олны итгэлийг хүлээв.
Толбо сумын иргэд хөдөлмөрчдөөс энэхүү баярын арга хэмжээг зохион явуулсан 1979 оны залуучуудад гүн талархал илэрхийлэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%