Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

Баян-Өлгий аймгийн Толбо сумын ИТХ

"ХУУЛИА ДЭЭДЛЬЕ" АЯНЫГ ИРГЭДТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

2017-04-06

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр сумын Соёлын төвд "Хуулиа дээдлье" аян аймгийн хэмжээнд зарлагдсантай холбогдуулан ямар хуулиар сургалт сурталчилгаа явуулах талаар иргэдээс санал авахаар танилцуулгыг ЗДТГ-ын хууль эрх зүйн мэргэжилтэн Т.Тогталмурат хийв. Энэ сургалтанд Сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 6 төрийн байгууллага, иргэн аж ахуйн нэгжийн төлөөлөл  багийн иргэдийн нийтийн хурлын дарга нар болон 3 багийн Засаг дарга оролцов. ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Хамкеш архидан согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлэх цэгүүд 22 цагаас хойш болон сургуулийн насны хүүхдүүдэд архи худалдахгүй байх талаар иргэдийн хяналтыг сайжруулах,  цаашид ямар хууль, журмын талаар сургалт сурталчилгаа авах сэдвийг сонгоход санал ирүүлэх, түүний дагуу төлөвлөгөө гарган ажиллахаар хууль эрх зүйн мэргэжилтэн харицаж хамтран явуулахаар боллоо. Цаашид архинаас гаралтай гэмт хэрэг гаргахгүй байх талаар зөвлөлгөө өгөв. Мөн орой үдшийн цагт болох үдэшлэг, цэнгээний үед сургуулийн насны хүүхдүүдийг оролцуулахад насны хязгаар тавих, ер нь оролцуулахгүй байх талаар эцэг эхчүүдтэй хамтран ажиллах саналуудыг сумын удирдлагын зүгээс анхааруулав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1353
528 / 39%
427 / 32%
194 / 14%
204 / 15%