2026-03-22
53
Толбо сумын "Наурыз-2026" арга хэмжээг 1991 онд төрсөн төрөлх сумын уугуул залуучууд өөрсдийн хандивын 50.0 гаруй сая төгрөгийн хөрөнгөөр үндэсний өв соёлоо дээдлэн уламжлах, хойш үедээ үлгэрлэн үлдээх зорилгоор өндөр түвшинд зохион явуулав. Үүнд:Бүргэдээр ан хийх үзүүлбэр, Ұлттық күрес, Теңге ілу, көкпар тарту, қыз қуар, киіз үй сыналту, айтыс, өгіз көтеру, парад, аст зэргийн тэмцээнийг өргөн хүрээнд зохион байгуулж, ахмадуудад хүндэтгэл үзүүлсэн явдалд сумын иргэдийн талархал хүлээж, дараа жилийн Наурыз баярыг зохион байгуулах 1994 оны залуучуудад итгэл хүлээлгэн шилжин явах цомыг хүлээлгэн өглөө. 1991 оны залуучуудад сумын удирдлагын зүгээс Талархалын бичиг гардуулж, тэдний гэр бүлд нь элэг бүтэн, эрүүл энх, аз жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг дэвшүүллээ. 2026.03.19-22 Толбо сумын ИТХ, ЗДТГ